Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийн танилцуулга
Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл нь 2007 оноос эхлэн цөлжилт, шар шороон шуургыг бууруулах хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Засгийн газар хоорондын төсөл хэрэгжүүлэгч байгууллага юм.
Алсын хараа
Монгол орны ойн доройтлын гол шалтгаан болох ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийн хяналтын системийг хөгжүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор мод үржүүлгийн газруудыг байгуулж ойн салбарт жишиг загварыг бий болгоно.
Үйл ажиллагааны чиглэл
Төслийн I болон II үе шат амжилттай хэрэгжсэнээр III үе шат үргэлжилж байгаа бөгөөд Монголын ойн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, цөлжилт шар шороон шуургыг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжиж, ойн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэргийг чиглэл болгон ажиллаж байна.
Нэгдүгээр шат:
- Хэрэгжүүлсэн хугацаа: 2007-2016 он
- Хэрэгжүүлсэн байршил: Төв аймаг Лүн сум, Өмнөговь аймаг Даланзадгад сум, Өмнөговь аймаг Булган сум Баянзаг
- Төслийн зорилго: Цөлжилт, шар шороон шуургыг бууруулах ойжуулалтын төсөл
Хоёрдугаар шат:
- Хэрэгжүүлсэн хугацаа: 2017-2022 он
- Хэрэгжүүлсэн байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа
- Төслийн зорилго: Монгол-Солонгосын “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах
Төслийн I үе шатны хүрээнд ойжуулсан талбайнуудыг үе шаттайгаар Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгсөн.
Гуравдугаар шат:
- Хэрэгжүүлэх хугацаа: 2022-2026 он
- Хэрэгжүүлэх байршил: Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгон, Төв аймаг Лүн сум, Өвөрхангай аймаг Арвайхээр сум, Хөвсгөл аймаг Мөрөн сум
- Төслийн зорилго: Цөлжилт шар шороон шуургыг бууруулах, ойг нөхөн сэргээх суурь байгууламжийг бий болгох, түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх системийг бий болгоно.