Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд орж байгаа тухай УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 22-ны хуралдааны үеэр мэдээлж байв. Цөлжилт, газрын доройтлоос үүдэлтэй шар шороон шуурга Монгол Улсын төдийгүй Ази тивийн цаашлаад дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мөн 2019 оны хоёрдугаар сарын 20-нд болсон Дэлхийн шар шороон шуурганы суурь зураглал гарах техникийн уулзалтаар ярилцаж байсан.