Өмнөговь аймгийн Даланзадгад суман дахь ойжуулалт, мод үржүүлгийн газар болон сургалтын төвийг байгуулах ажлыг 2006 оны Шар шороон шуурга болон цөлжилтөөс сэргийлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан дээр үндэслэж эхний шатны ажлыг 2007 оноос 2016 он хүртэл хийж гүйцэтгэв.
2007-2016 оны хооронд 50 га хэмжээтэй, 10 талбайд ойн зурвас байгуулав.
Цөлжилт, газрын доройтолд өртөж болзошгүй эмзэг экосистемтэй газар нутгийг сонгон авч ойжуулалт хийв.
Ойжуулалтанд ашиглагдах тарьц, суулгацыг зааврын дагуу үржүүлж, бойжуулж стандарт хангасан тарьц, суулгац нийлүүлэх нөөцлөх зорилготой байгуулагдсан.