Төслийн хэрэгжилт
Хэрэгжсэн байдал
40%
Монгол-Солонгосын Ногоон Хэрэм төсөл
Төслийн 1 дүгээр шатны хэрэгжилтийн хүрээнд ойжуулсан Төв аймаг Лүн суман дахь ойжуулалтын талбайгаас 50гад агро ойн аж ахуй хөгжүүлэхээр ажиллаж байна.
Лүн сум дахь Агро ойн аж ахуйн талбай
Зорилго
- Төслийн 1 дүгээр үе шатны ажлын хүрээнд ойжуулсан талбайд агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэн тогтвортой үйл ажиллагаа бүхий жишиг загвар бий болгоно.
Агуулга
- Төв аймгийн Лүн суман дахь ойжуулалтын талбайд агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Агро ойн аж ахуйд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, ургац хураах, хадгалах технологийг нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр барьж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоор хангана.
- Эко аялал жуулчлал, ойжуулалт, агро ойн аж ахуйн тухай сургалтуудыг зохион байгуулна.
Үр дүн
- Агро ойн аж ахуйн тогтвортой хөгжлийг хангасан, эдийн засгийн бие даасан орчинг бүрдүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, эко аялал жуулчлалын үйлчилгээнээс орлого олох боломж бүрдүүлнэ.
- Ойжуулсан талбайн биологийн олон янз байдал, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, зурвас хоорондын сул талбайг эдийн засгийн эргэлтэд оруулна.