НЭГДҮГЭЭР ШАТ
Төслийн I үе шатны ажил нь цөлжилт эрчимтэй явагдаж буй говь хээрийн бүс нутгууд болох Лүн сум, Даланзадгад сум, Булган сум Баянзагт Монгол улсад тохирсон технологиор 10 жилийн турш 3,000га-д ойжуулалт, 45га-д мод үржүүлгийн газрыг байгуулж цөлжилт, шар шороон шуургыг бууруулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллав.
Төслийн агуулга
- Цөлжилтөөс сэргийлэх ойжуулалт, мод үржүүлгийн газар, хамтарсан судалгаа хийх мэргэжилтнүүдийг чадавхжуулах
- БНСУ-ын ойн аж ахуйн салбарын туршлагаас суралцан цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах
Байршил
- Өмнөговь аймаг Булган сум Баянзаг
- Өмнөговь аймаг Даланзадгад
- Төв аймаг Лүн сум
Үр дүн амжилт
- Лүн сум 502 га, Даланзадгад 505га, Баянзаг 1540 га, нөхөн тарилт 261 га, бусад 238 га нийт 3046 га талбайд ойжуулалт хийв.
- Лүн сум 20 га, Даланзадгад 24 га, Баянзаг 1 га талбайтай мод үржүүлгийн газрууд мөн сургалтын төвүүдийг тус тусад нь байгуулав.