БОАЖЯ
Төслийн хэрэгжилт
Хэрэгжиж дууссан 100%

Монгол-Солонгосын Ногоон Хэрэм төсөл

Төв аймгийн Лүн суман дахь ойжуулалт, мод үржүүлгийн газар болон сургалтын төвийг байгуулах ажлыг 2006 оны Шар шороон шуурга болон цөлжилтөөс сэргийлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан дээр үндэслэж эхний шатны ажлыг 2007 оноос 2016 он хүртэл хийж гүйцэтгэв.

Лүн Ойжуулалт, МҮГ болон сургалтын төв

Байршил

Лүн суман дахь ойжуулалтын талбай

2007-2016 оны хооронд 50 га хэмжээтэй, 10 талбайд ойн зурвас байгуулав.

Ойжуулалт

Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааг хүн ам төвлөрсөн, усны нөөц хангалттай газар нутагт хэрэгжүүлж агро-ойжуулалт хийх нь бичил уур амьсгалын таатай нөхцөл бүрдүүлэх, цөлжилтийн нөлөөг багасгах зорилгоор удаан хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. (0:45)

Play Video
Play Video

Мод үржүүлгийн газар

Ойжуулалтанд ашиглагдах тарьц, суулгацыг зааврын дагуу үржүүлж, бойжуулж стандарт хангасан тарьц, суулгац нийлүүлэх нөөцлөх зорилготой байгуулагдсан. 

Сургалтын төв

  • Төслийн орон нутгийн сургалтын төв нь иргэдэд ойжуулалтын ажлын талаар, танин мэдэхүйн сургалт явуулах, мэргэжилтэн бэлтгэх сургалт зэрэг явуулдаг болно.
  • Хамрах хүрээ: Нутгийн иргэд, оюутан сурагч, төрийн албан хаагч, ТББ-ууд үүнд багтана.