Training

                                                  МОНГОЛ УЛСЫН ОЙЖУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН

                                                              ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 1 тэрбум мод тарих хөдөлгөөнтэй холбогдуулан ойжуулалтын менежментийн чадавхыг дээшлүүлэх цахим сургалт зохион байгуулав. Сургалтад оролцсон хүнд батламж гардуулж Монгол улс цаашлаад олон улсын байгаль орчны салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриаллаа. 

Сургалтын зорилго:

Монгол,Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн гурав дахь шатны ажлыг үр ашигтай, саадгүй хэрэгжүүлэхийн тулд засгийн газар, төсөл болон орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлж харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах.

Үрийн арчилгаа хамгаалалт, мод тарих болон үржүүлэх арга технологиор дамжуулан тогтвортой ойн менежментийн чадавхыг дээшлүүлэх.

БНСУ ойн аж ахуйн дэвшилтэт технологийн тухай судалж, мэдэж авснаар хоёр орны ойн хамтын ажиллагааг сайжруулах.

Сургалтын агуулга:

Сургалтын нэр: Монгол улсын ойн менежментийн чадавхыг дээшлүүлэх цахим сургалт.

Хугацаа: 2022.12.6~2022.12.7 \2 өдөр\

Сургалт явагдах газар: Цахим хэлбэрээр \Оролцогч бүр ажил болон гэрээсээ оролцох боломжтой\

Сургалтад оролцогчийн тоо: 40 хүн (албан бусаар 100 гаруй хүн оролцсон\

Сургалтын сэдэв: \Сургалтыг үзэхийн тулд ҮЗЭХ товчин дээр дарна уу\

Лекц-1 : Модлог ургамлын үр, арчилгаа хамгаалалт. Илтгэгч: Ким Дог Сү  \ҮЗЭХ\

Лекц-2 : Ил талбай, мод үржүүлэг. Илтгэгч: Юнь Тэг Сын \ҮЗЭХ \

Лекц-3 : Байгууламжтай мод үржүүлэг. Илтгэгч: Юнь Тэг Сын \ҮЗЭХ

Лекц-4 : Модлог ургамлын тарилт болон ойн арчилгаа хамгаалалт. Илтгэгч: Ким Сог Гвон \ҮЗЭХ