Төслийн хэрэгжилт
Хэрэгжсэн байдал 27%

Монгол-Солонгосын Ногоон Хэрэм төсөл

Төслийн 3 дугаар шатны хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны Ерөө голын сав газрын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, ойн түймрээс хамгаалах ойн зурвас байгуулах, мод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна.

БУГАНТ оЙН ТҮЙМРИЙН ХЯНАЛТ ХАМГААЛАЛТЫН СИСТЕМ, ТҮЙМРИЙН ДАРААХ ОЙЖУУЛАЛТ, МҮГ

Төслийн агуулга

  • Түймрийн хяналтын систем: Төслийн 3 дугаар шатны хэрэгжилтийн хүрээнд Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгоны Ерөө голын сав газрын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, ойн түймрээс хамгаалах ойн зурвас байгуулах түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • Доройтсон ойг нөхөн сэргээх: Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгонд түймрийн дараах буюу доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах
  • Мод үржүүлгийн газар байгуулах: Сэлэнгэ аймаг Ерөө сум Бугант тосгонд 15 га-д МҮГ болон сургалтын төв байгуулах

Зорилго

  • Доройтсон ойн нөхөн сэргээлт, ойн түймрээс урьдчилан сэргийлэх
    • Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналтын систем байгуулах
  • Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
    • Ойг нөхөн сэргээх суурь байгууламж болох МҮГ, дэд бүтэц байгуулах

Нөхөн сэргээлтийн талбай

Үйл ажиллагаа

  • Доройтсон ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлэв.
    • Түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд нийт 630га(Гэзэг толгой 30га, Дойт 150га, Жаргалант 450га) талбайг сонгож газрын зөвшөөрлийг авсан.
    • 2023 онд “Гэзэг толгой” дахь 30га талбайн хашаа хамгаалалтыг хийж гүйцэтгэн, 2,528 ширхэг хоёр настай нарсыг тарьсан.
  • Ойн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын систем байгуулах
    • 2023 онд дулаан мэдрэгч камер, чанга яригчтай DJI Mavic3 Thermal дрон, гал унтраах хувцас хэрэгслийн иж бүрдэл 10 ширхэг, HS-1300PFE маркийн ойн түймэр унтраах зориулалттай машин(1тн)ыг БНСУ-аас авсан.
  • Мод үржүүлгийн газар:
    • Ил талбай:
      •  Улиас, Шинэс, Нарс, Хуш, Гацуур, Бэсрэг алим зэрэг 6 төрөл зүйлийн 337,526 ширхэг тарьц
    • Хүлэмж: Гүйлс, Голт бор, Нарс, Шинэс, Хуш, Гацуур, Жодоо зэрэг 7 төрөл зүйлийн 103,000 ширхэг тарьц

Мод үржүүлгийн талбай

Ойн түймрээс урьдчилан сэргийлэх

Play Video

Мод үржүүлгийн газар

Ирээдүйд Сэлэнгэ аймагт тарьц, суулгац нийлүүлэх, тухайн нутгийн цаг уурыг тааламжтай болгох зорилготой.

Байршил