Төслийн хэрэгжилт
Хэрэгжсэн байдал 40%

Монгол-Солонгосын Ногоон Хэрэм төсөл

Төслийн 1 дүгээр шатны хэрэгжилтийн хүрээнд ойжуулсан Төв аймаг Лүн суман дахь ойжуулалтын талбайгаас 50гад агро ойн аж ахуй, эко аялал жуулчлал хөгжүүлэхээр ажиллаж байна.

Лүн сум дахь Агро ойн аж ахуйн талбай

Зорилго

  • Төслийн 1 дүгээр үе шатны ажлын хүрээнд ойжуулсан талбайд агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэн тогтвортой үйл ажиллагаа бүхий жишиг загвар бий болгоно.

Агуулга

  • Төв аймгийн Лүн суман дахь ойжуулалтын талбайд агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
    • Агро ойн аж ахуйд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, ургац хураах, хадгалах технологийг нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр барьж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоор хангана.
    • Эко аялал жуулчлал, ойжуулалт, агро ойн аж ахуйн тухай сургалтуудыг зохион байгуулна.

Үр дүн

  • Агро ойн аж ахуйн тогтвортой хөгжлийг хангасан, эдийн засгийн бие даасан орчинг бүрдүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, эко аялал жуулчлалын үйлчилгээнээс орлого олох боломж бүрдүүлнэ.
  • Ойжуулсан талбайн биологийн олон янз байдал, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, зурвас хоорондын сул талбайг эдийн засгийн эргэлтэд оруулна.