Хамтын ойн төгөл
Төслийн хэрэгжилт
Хэрэгжсэн байдал
40%
Төслийн 3 дугаар үе шатны хэрэгжилтийн хүрээнд Горхи-Тэрэлжийн БЦГ-т “Хамтын ойн төгөл” байгуулан ажиллаж байна.
Зорилго
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн жишиг ойн төгөл байгуулахад төр, хувийн хэвшил, иргэдийн олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цаашлаад Монгол Солонгос хоёр улсын ойн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажиллахыг зорьж байна.
Зорилт:
– Тогтвортой ойн жишиг загварыг хөгжүүлэх
– Унаган төрөл зүйлийн моддыг хамгаалах, иргэдэд экологийн боловсрол олгох
– Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих
– “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэх