Төслийн хэрэгжилт
Хэрэгжиж дууссан
100%
Монгол-Солонгосын Ногоон Хэрэм төсөл
Өмнөговь аймгийн Булган суман дахь Баянзагын ойжуулалт, мод үржүүлгийн газар болон сургалтын төвийг байгуулах ажлыг 2006 оны Шар шороон шуурга болон цөлжилтөөс сэргийлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан дээр үндэслэж эхний шатны ажлыг 2007 оноос 2016 он хүртэл хийж гүйцэтгэв.
Баянзаг Ойжуулалт, МҮГ болон сургалтын төв
Байршил
Булган суман дахь Баянзаг ойжуулалтын талбай
2007-2016 оны хооронд 1540 га газарт 10 талбайд хуваан заган ойн нөхөн сэргээлт хийв.
Заган ойн нөхөн сэргээлт
Цөлжилт, шар шороон шуургаас сэргийлэх зорилгоор эмзэг, экосистемтэй говь цөлийн бүсэд заган ойн нөхөн сэргээлт, ойжуулалт хийв. (1:02)
Мод үржүүлгийн газар
Ойжуулалтанд ашиглагдах тарьц, суулгацыг зааврын дагуу үржүүлж, бойжуулж стандарт хангасан тарьц, суулгац нийлүүлэх нөөцлөх зорилготой байгуулагдсан.
Сургалтын төв
- Төслийн орон нутгийн сургалтын төв нь иргэдэд ойжуулалтын ажлын талаар, танин мэдэхүйн сургалт явуулах, мэргэжилтэн бэлтгэх сургалт зэрэг явуулдаг болно.
- Хамрах хүрээ: Нутгийн иргэд, оюутан сурагч, төрийн албан хаагч, ТББ-ууд үүнд багтана.