Гуравдугаар ШАТ

Төслийн III үе шат нь хоёр орны хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 2022-2026 онуудад 5 жилийн хугацаатай хэрэгжинэ. Түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойн түймрийн хяналтын систем байгуулах, ойн нөхөн сэргээх байгууламжийг өргөтгөх, цөлжилт, шар шороон шуургыг бууруулах, Лүн суман дахь төслийн I үе шатны ойжуулалтын талбайг түшиглэн агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Хамтын ойн төгөл” байгуулна.

Зорилго

  • Монгол орны эмзэг бүс нутгийн ойг нөхөн сэргээх,  шинээр ойжуулах, доройтсон газар, ойг нөхөн сэргээх, түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, түймэрт тэсвэртэй ойг бий болгох.
  • Ойн түймэр, хортон шавж зэрэг гамшгийг хамруулан ойн доройтлыг зохицуулах.
  • Монгол улсад орлогын эх үүсвэрийг бий болгох чиглэлээр агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлж, дэмжин ажиллах.
  • Хот суурин газрын ногоон байгууламжийг ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах замаар хөгжүүлэх , өргөжүүлэх, зохион байгуулалт хийх.
  • Үрийн плантаци,  мод үржүүлгийн газар зэрэг  ойн нөхөн сэргээлтийн дэд бүтцийг хөгжүүлэх.
  • Дээр дурдсан үйл ажиллагаатай холбоотой олон талын судалгаа, техникийн туслалцаа, сурталчилгаа, мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сурталчлах зэрэг арга хэмжээг дэмжин ажиллах зэрэг болно.

Хугацаа

  • 3 дугаар шат 2022-2026 он хүртэл /5 жил Солонгосын ойн газар санхүүжүүлэв.

Байршил

  • Өвөрхангай аймаг, Арвайхээр
  • Хөвсгөл аймаг, Мөрөн
  • Сэлэнгэ аймаг, Бугант
  • Горхи-Тэрэлжийн БЦГ
  • Төв аймаг, Лүн