ОГ: Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд НОГООН ХЭРЭМ төслийн III үе шат хэрэгжиж байна

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БУГАНТ ТОСГОНД МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН НОГООН ХЭРЭМ ТӨСЛИЙН III ҮЕ ШАТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл нь 2006 оны 5-р сард БНСУ болон Монгол Улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын “Ногоон хэрэм” төслийг дэмжихээр харилцан тохиролцож, улмаар БНСУ-ын Ойн агентлаг болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны үндсэн дээр 2007 оны 3-р сард байгуулагдсан засгийн газруудын хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх байгууллага юм.

Сэлэнгэ аймгийн Бугант дахь төслийн талбайд 2023 оноос эхлэн 15 га талбайд хашаа, цахилгааны тоног төхөөрөмж, усалгааны систем, 9 хүлэмж, 7 бойжуулгын хүлэмж, контейнер агуулах, газрын доорх агуулах, бордооны агуулах зэрэг мод үржүүлгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэн, мод үржүүлгийн газар байгуулсан.

Эх сурвалж: https://www.ulsturch.mn/a/72458