Эрдэмтдийн зөвлөл

“Ногоон хэрэм” төслийн хүрээнд төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болох шинжлэх ухаанд суурилсан үр дүнг боловсруулж түүнийг бүс нутгийн хэмжээнд бүтээлчээр хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжиж буй бүс нутгийн байгаль цаг уур, хүрээлэн буй орчны суурь судалгааг хийж гүйцэтгэхээр эрдэмтдийн багийг 2007 оны 5 сард байгуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж байна.

“Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтэд түлхэц болохуйц ой судлал, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, орон нутгийн иргэдтэй хамтран тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах, олон нийт иргэдэд төслийн үйл ажиллагааг сурталчлах таниулах, мэдээллээр хангах зарчмыг баримтална.

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

Н. Батхүү

Эрдмийн зэрэг: Доктор профессор

Судалгааны чиглэл: Мод үржүүлэг, мод судлал

И-мэйл хаяг: nbatkhuu@gmail.com

Б. Оюунсанаа

Эрдмийн зэрэг: Доктор дэд профессор

Судалгааны чиглэл: Ойн түймрээс хамгаалах менежмент 

И-мэйл хаяг: oyunsanaa@gmail.com

Б. Сэр-Оддамба

Эрдмийн зэрэг: Магистр 

Судалгааны чиглэл: Мод үржүүлэг, экофизиологи  

И-мэйл хаяг: seroddamba@gmail.com

А. Хауленбек

Эрдмийн зэрэг: Доктор

Судалгааны чиглэл: Агро ой, цөлжилт

И-мэйл хаяг: a.khaulenbek@gmail.com

Н. Цагаанцоож

Эрдмийн зэрэг: Доктор

Судалгааны чиглэл: Шавж судлал, хөнөөлт шавж

И-мэйл хаяг: ntsa9926@gmail.com

О. Батхишиг

Эрдмийн зэрэг: Доктор

Судалгааны чиглэл: Хөрс судлал, ангилал зүй

И-мэйл хаяг: batkhishig@gmail.com

Б. Оюунцэцэг

Эрдмийн зэрэг: Доктор дэд профессор

Судалгааны чиглэл: Ургамал судлал, ангилал зүй

И-мэйл хаяг: oyuna62@yahoo.com

Б. Удвал

Эрдмийн зэрэг: Доктор

Судалгааны чиглэл: Модлог ургамал, үрийн аж ахуй, үр судлал

И-мэйл хаяг: bayarsaikhanudval@gmail.com

С. Чинзориг

Эрдмийн зэрэг: Доктор

Судалгааны чиглэл: Хөрс-Ус-Ургамлын харилцан үйлчлэл

И-мэйл хаяг: chinzorigs@mas.as.mn

Г. Бямбаа

Эрдмийн зэрэг: Магистр

Судалгааны чиглэл: Хөрс судлал, ангилал зүй

И-мэйл хаяг: byambaa87@gmail.com

Үйл ажиллагаа

  1. Говь, хээрийн бүсэд ойжуулах, тарималжуулах ажилд ашиглах модлог ургамлын зүйлийг сонгох
  2. Ойжуулалтын талбай дахь моддын цаашдын хандлага тодорхойлох зорилгоор усалгааг бууруулах болон бүр мөсөн хааснаар моддын өсөлт, амьдралтын хувь болон физиологид хэрхэн өөрчлөлт орж буйг судлах.
  3. Говийн бүсийн ховор болон нэн ховор модлог ургамлыг үр болон мөчрөөр үржүүлэх (Заг, Тоорой), бүс нутгийн хэмжээнд суурь судалгаа хийж гүйцэтгэх
  4. Агро-ойн зохистой менежментийг бий болгох
  5. Ойн түймэр, түүнээс хамгаалах менежментийг бий болгох
  6. Ойн үрийн аж ахуй, үрийн байнгын болон түр талбай байгуулах, үрийн чанарын судалгаа
  7. Ойн түймэрт өртсөн болон доройтсон ойг нөхөн сэргээх
  8. Бордоо болон хөрсний бэлдмэлүүдийг ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, хөрсний үр шим ургамлын өсөлт хөгжилтөнд бордооны үзүүлэх нөлөөг судлан тогтоох
  9. Дуслын усалгаа болон бусад зохимжит усалгааны систем ашиглан усалгааны зохист хэлбэр, хэм хэмжээг тогтоох, улмаар тарьсан моддын өсөлт хөгжилтөнд усалгааны үзүүлэх нөлөөг судлан тогтоох
  10. Говь, хээрийн бүсэд ногооруулах ажилд ашиглах өвслөг ургамлын төрөл зүйлийг сонгох, олон наст өвслөг ургамлыг усалгаатай нөхцөлд тарьж туршин, элс тогтоох ургамлыг тарих, таримал хадлан тэжээлийн талбай байгуулах аргачлалыг боловсруулах.
  11. Олон зүйлийн элдэв идэшт шавьжийн тархалт, зүйлийн бүрдэл тэдгээрийг модлог ургамлын амьдралтанд хэрхэн нөлөөлж буйг судлах